s

torsdag 13 maj 2010

Japanska Föreningen i Stockholm

Шведэд амьдарч буй Япон иргэдийн (холбооны) өдөрлөг өнгөрөгч сард Kungsträdgården-д болоход нь очиж сонирхвоо гэж. Жил болгон Сакура нэртэйгээр зохиогддог юм байна. Яг юу хийдэг, юу болох бол гэдэг нь сонин байлаа. Mөн одоо байгаа энэ ШМХ той харьцуулалт хийж үзлээ.
Xолбоо гэдгийг манайхан явцуу утгаар нь ойлгоод байдаг юм шиг санагдсан магадгүй манайхан ч биш би ч ганцаараа байж болохын. Жишээ нь тэнд байж байхад Япон аминэ буюу нөгөө хүүхэлдэйн киног нь сонирхдог залуусын холбоо гэж байхын тэнд нь тэгээд нэг ч Япон хүн алгаа дандаа л Шведүүд. Мөн Япон хувцаслалтыг сонирхдог хүмүүсийн xолбоо гэж байхын бас л Шведүүд хувцаслалт гэдэгт нь тэр үндэcний хувцас болох кимоно энэ тэр биш шүү, одоо үеийн залуусын эсвэл сургуулийн дүрэмт хувцас сонирхогчид тэр холбоог нь бүрдүүлдэг юм билээ. Мэдээж үндсэн Швед дэх Япон иргэдийн холбоо гэдэгт нь тухайн улсын иргэд болон Швед болон бусад орныхон байна лээ. Жилдээ нэг удаа тус өдөрлөгийг хийхдээ бүх холбоонууд нь хамтарч хийдэг гэж тайлбар хийж байна лээ. Тиймээс манайхан Шведрүүгээ чиглэсэн сурталчилгааг сайн хийж чадвал ядаж тэр .инфо сайт дээр бичсэнчлэн бүртгэлтэй болж чадах юм шигээ.  Тэрнээс элсэх үгүй нь тухайн хүний эрхийн асуудал болохоор ямарваа нэгэн хүн үүрэг хугацаа өгөөд л шийдээд байдаг асуудал биш юм шигээ. Ер нь тэгээд л хөөрхөөн сурталчилгаа явагддын байна лээ. Сонирхож байгаа хүмүүсч гэж маш их цугларсан байсан. За тэгээд олон юм бичихгүйгээр хэдэн фото оруулья.

Inga kommentarer:

Skicka en kommentar