s

onsdag 31 mars 2010

IPHONE болон IPOD дээр дуу, видео болон бусад зүйл суулгах заавар

IPHONE болон IPOD дээр дуу, видео болон бусад зүйл суулгах заавар
Дуу видео болон бусад зүйл суулгахын өмнө таньд болон компьютэр дээр чинь заавал байх хэдэн зүйлсийг эхний ээлжинд бичье.
1. IPHONE болон IPOD-ны чинь USB холбогч байх шаардлагатай
2. Компьютэр дээр чинь ITUNES буюу APPLE- аас гаргасан медиа player суусан байх шаардлагатай. Энэ плаер нь таны IPHONE болон IPOD ямар марк болон загвар вэрсионоос шалтгаалаад өөр дээрээ автомат шинэчлэл тохиргоог суулгах үгүйг таниас асууна.

Цэцэрлэг

Цэцэрлэг (förskolan)

Коммунууд нь 6 болон түүнээс доош насны хүүхдүүдийг хариуцан харьяалах цэцэрлэгүүдэд хувиарладаг. Хэрвээ хүүхдээ цэцэрлэгт өгье гэвэл коммунд бүртгүүлж очер хүлээнэ. Газар газраас шалтгаалан орон тоо хүлээх хугацаа их бага байдаг. Гэхдээ та хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр төлөвлөж байгаа бол эртнээс бүртгүүлээрэй гэж хэлэх байна.

Lekis, Dagis, Daghem зэрэг нь бага зэрэг ялгаатай боловч бүгд адилхан цэцэрлэгүүд бөгөөд ихэнх нь үнэ төлбөргүй. Зарим нэг дээд тал нь 1260 кр хүртэлх сарын хураамж авдаг цэцэрдэгүүд бас бий. Гэхдээ ээж аав нь ажил хийдэггүй бол уг төлбөр коммунаас төлөгдөнө (төлбөр төлдөг цэцэрлэг бол шүү дээ).

GLAD PÅSK!

Hөгөөдөр буюу 4-р сарын 2-ны баасан гаригаас эхлэн сургуулиудын улирлын амралт үндэсний уламжлалт бидний хэлж заншнаар улаан өндөгний баяр буюу Påsk-тай холбогдуулан 4-р сарын 12 хүртэл амарч байгаа билээ. Басан гаригт långfredagen, бямба гаригт påskafton болон ням гаригт påskdagen болно. Тэгвэл эдгээр нь ямар учиртай тэмдэглэлт өдрүүд болон хэрхэн тэмдэглэдэг талаар тайлбарлая.

Гутлын дэлгүүрийн хямдрал

Доор байгаа хаягаар очоод үзээрэй Vincent  гэдэг фирмийн хүүхэд болон том хүний эрэгтэй эмэгтэй гутлын хямдралтай худалдаа явагдаж байна лээ. Магадгүй зарим хүмүүст хэрэгтэй байж болох юм. Хүүхдийн гутал 1 пар - 140кр 3-пар 300кр. Өөр иймэрхүү мэдээлэл байвал бусадтай хуваалцаж болно шүү.
kungsholmsgatan 10 Газрын зураг

tisdag 30 mars 2010

Метроноос

  • Өнгөрсөн амралтаар афтон бладэт гээд сонин дээрээс 214 595 981кронн лотто тоглож хожсон 1 хүний талаар уншаад тийм аз надад тохиодог бол гэж бодож суулаа. Гэтэл одоог хүртэл тэр хүн хэн бэ гэдгийг нь олоогүй байгаан байна.


måndag 29 mars 2010

Deklaration буюу Татварын газраас 2009 онд илүү төлөгдсөн татвар нөхөн олгох мөнгө болон түүнтэй холбоотой зүйлс



Deklaration буюу Татварын газраас 2009 онд илүү төлөгдсөн татвар нөхөн олгох мөнгө болон түүнтэй холбоотой зүйлс энэ сарын сүүлээр хаягаар тараагдаж эхэлсэн байна. Та гайхаж магадгүй Чухам хэн гуайн Deklaration бөглөх буюу хамрагдаж болох вэ гэж хамгийн энгийнээр орчуулвал (Har du haft lön eller annan förvärvsinkomst på 18 104 kronor/100 kronor eller mer under 2009)

fredag 26 mars 2010

Швед дэх Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах шилжин явах цомын төлөөх тэмцээн


PhotobucketШвед дэх Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах шилжин явах цомын төлөөх тэмцээн 2010 оны 4 сарын 3-нд 9-19 цагт Sollentuna дахь “Аrena satelliten a hallen” спорт зааланд болох тул та бүхнийг тэмцээнд хүрэлцэн ирж, хурд хүчээ үзэн, хөгжөөн дэмжин оролцохыг урьж байна. Оролцох тамирчид, багуудийн мэдүүлгийг 4сарын 1-ны дотор доорхи утсаар өгнө үү!

torsdag 25 mars 2010

Шведийн сургалтын систем




Албан ёсны бa ерөнхий систем


Швед улсын сургалтын систем нь förskolan (цэцэрлэг), grundskolan (дунд сургууль), gymnasiet (ахлах сругууль, коллеж) гэсэн албан ёсны дараалалтай бөгөөд эдгээр нь дотроо хэд хэдэн төрлөөр хуваагддаг.
1-5 насны хүүхдүүд цэцэрлэгт харин 9 жилийн сургалттай дунд сургуульд 6-16 насныхан хамрагдаж 16-19 насныхан гимнасиум буюу ахлах сургуульд тус тус суралцах зарчимтай. 
Үргэлжлэлийг Боловсрол буланруу орж дэлгэрэнгүй уншина уу!

Сосорбарам - Нүцгэн биеийг алдаршуулья

Сосорбарам - Нүцгэн биеийг алдаршуулья


үргэлжлэлийг манай сайтын Соёл Урлаг - Утга зохиол булангаас орж сонсоно уу!

onsdag 24 mars 2010

Монголд гарч буй сонин сэтгүүл дээрх нийтлэлүүдээс

Төрөх эмнэлэг хэрэгтэй юу? Төрийн ордон хэрэгтэй юу?
Яг өнөөдрийн бодит байдлаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод эх, үрс эсэн мэнд амаржина гэдэг нь ёстой л амь дүйсэн үйлдэл гэмээр болж. Тодруулж хэлбэл, нийслэлчүүд техник, технологийн дэвшилтэт ХХI зууны шинэ өглөөг төрөхийн эндэгдэл, хүйн халдвар эсвэл энэ дэлхийд мэндлээд нүдээ бүрэн ч нээж амжаагүй бяцхан үр хорвоогийн мөнх бусыг үзсэн гэх аймшигт мэдээтэй угтсаар нэлээд хэдэн өдрийг ардаа орхилоо.

Метроноос ”Hej, banken – hör du vem det är?”

”Hej, banken – hör du vem det är?” За тэгэхээр нэг ийм нийтлэл метрон дээр өнөөдөр гарсан байна. Одоогын байдлаар миний мэдэхээр Swed болон бусад банкнууд интернэт болон утсаар өөрсдийн салбарууд дээр хийж болох бараг ихэнх зүйлсийг л хийж болдог болсон цаг үе. Хүн болгон л ажиллаа хөнгөвчлөхийн тулд интернет болон утсан үйлчилгээний эрх нээлгэх нь хэвийн л үзэгдэл болсон байх.

Ажлын эрх хүсэх талаар

Ажлын эрх хүсэх талаар

AT-UND цагаачлал хүсэх хугацаанд ажиллах эрх
1. Цагаачлалын алба анх цагаачлал хүсч байгаа хүний асуудлыг шийдэх хугацаа хэр урт байх дээр баримжаа авч, энэ хугацаа нь 4 сараас илүү хугацаа байхаар бол AT-UND олгоно.
2. Цагаачлал хүсэгч өөрийн хэн бэ гэдгийг Цагаачлалын албанд нотолсон байх гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, г.м.

Цагаан сар фото сурвалжлага

tisdag 23 mars 2010

Noaks Ark


Танд ДОХ-ын талаар асуулт байна уу?

Тэгвэл Noaks Ark руу шууд залгаж болно 020-78 44 40.

Та бас Noaks Ark дээр ДОХ-ын шинжилгээ өгч болно. Сар бүрийн анхны лхагва гаригт 15-18 цагт. Үнэгүй бас нэрээ нууцалж болно. Birger Jarlsgatan 58, Stockholm.

http://www.noaksark.org/

Өөрийгээ ДОХ-той эсэхийг хэрхэн мэдэх вэ?
Мэдэх ганц арга бол шинжилгээ өгөх явдал.

Шинжилгээ үнэгүй, та мөн нэрээ нууцалж болно. Та Noaks Ark-аас гадна халдварын (infektion), секс ба хамтын амьдралын (SESAM), өсвөр үеийнхний (ungdomsmottagning), бэлгийн болон арьс өнгөний (hud- och könsmottagning) тасгуудад шинжилгээ өгч болно.

Та үүнээс өөр илүү их мэдээллийг Swemon эрүүл мэндийн булан  болон бусад булангуудаас орж дэлгэрэнгүй уншина уу!

måndag 22 mars 2010

Цагаачлалын шүүх эсвэл Цагаачлалын дээд шүүхийн татгалзсан шийдвэр

Цагаачлалын шүүх эсвэл Цагаачлалын дээд шүүхийн татгалзсан шийдвэр


Цагаачлалын шүүх эсвэл Цагаачлалын дээд шүүхийн татгалзсан шийдвэр гарвал та Шведэд оршин суух эрх авах эрхгүй гэсэн үг.

Шүүхийн татгалзсан шийдвэр ямар үр дагавартай вэ? Цагаачлалын албаны шууд хэрэгжүүлэх эсвэл хуулийн хүчинд орсоны дараа хэрэгжүүлэх буцаах шийдвэрийн аль нэг шүүхээр батлагдсан бол хуулийн хүчинд орж, та Шведээс явах ёстой болно. Та Цагаачлалын албанаас шууд хэрэгжүүлэх буцаах шийдвэр авсан бол хоёр долоо хоног, хуулийн хүчинд орсоны дараа хэрэгжүүлэх буцаах шийдвэр авсан бол дөрвөн долоо хоногийн дотор та Шведээс явах ёстой.

Хүн болгон өөр өөрийн гэсэн замаар л замнадаг нь бичэгдээгүй хууль.

Хүн болгон өөр өөрийн гэсэн замаар л замнадаг нь бичэгдээгүй хууль. Яг тэрэн шиг ярьж зориж буй зүйл нь адилч тухайн зүйлдээ хүрэх оролдлого проццес нь шал өөр байдгын үлгэрийг би энд буулгах гээд байна.