s

lördag 26 december 2009

Шинэ жилийн цэнгүүн 12сарын 24 сэтгэгдэл


За тэгэхээр 24нд болсон шоу буюу үйл ажиллагааны талаар бага ч гэсэн сэтгэгдэл бичихээр шийдлээ. Ер нь хүн болгон л бичмээр байгаа байх би зөвхөн өөрт төрсөн сэтгэгдэлээ л бичих гэж байгаа тул ямар нэгэн хүний хийсэн зүйлийг доош дээш нь хийх гэсэн явуулга биш шүү гэдгийг хэлмээр байна. Мэдээж уншигчид өөрсдийн сэтгэгдэлээ бичиж болно.

onsdag 9 december 2009

Швед улсад байрлах Монгол улсын анхны элчин сайдын яам



За тэгэхээр уншигчидийн хүсэлтээр Швед улсад байрлах Швед болон Скандинавын орнуудыг хамтатган барих анхны Монгол элчин сайдын яам дээр очиж багахан хэмжээний ярилцлага бэлдсэнээ блог дээрээ нийтлье. Уг яам нь энэ оны 10-н сарын 6нд нот бичгээ илгээж 12 сарын 2нд элчин Б. Энхмандах Шведийн хаан Carl XVI Gustaf-д бараалхаж онц бөгөөд бүрэн эрхээ авсанаас эхлэн жинхэнэ утгаараа ажиллаж эхэлсэн байна.

måndag 7 december 2009

Ажлийн гэрээний талаар дугаар 2

Ажлийн гэрээний талаар дугаар 2 оо бичих гээд Migration-ны сайтруу орсон чинь шинэчлэгдээд дажгүй ойлгомжтой цэгцтэй болсон байна гээч. Тиймээс 1 ийм санал байна. Уншигчид маань яг аль нөхцөлөөр нь ажлийн гэрээнд хамрагдаж үлдэж амьдрах эрх авах гэж байгаагаас нь шалтгаалаад нийтлэлээ бичихээр шийдлээ.

torsdag 3 december 2009

Ажлийн гэрээний талаар дугаар 1

За тэгэхээр ажлийн гэрээний талаар дахиад бичихээр шийдлээ манайхан энэ талаар маш их сонирхож байгаа юм шиг байгаан. Нэг доор бүгдийг нь оруулж амжихгүй тул хэд хуваан хэсэг хэсгээр нь оруулахаар шийдлээ.
Өнөөдрийн мэдээллийг нэг тийм уриалга ч гэхиймүү жоохон онцгүй зүйлээр эхлэхээр шийдлээ. Энэ нь номын сангийн номнуудын талаар гэж байгаа монголчууддаа хэлэх гээд байгаа зүйл нь зээлээр авсан номнуудаа цаг тухайд нь аваачиж өгч байгаарай л гэж. Хэдэн ном авах гээд хүлээхийн монгол номын булангаас авч явсан нөхдүүд буцааж авчирч өгөхгүй байна гэхийн. Тиймээс монголчууудаа бодож үзээрэй!
За тэгээд цаашлахаар сайхан ч өвөл болж байна гэхиймүү уг нь цас орчих юм бол болох гээд л байдаг даанч байдаггүй шүү.

onsdag 2 december 2009

CV буюу ажилд орох өргөдөл яаж бичих талаар

CV буюу ажилд орох өргөдөл яаж бичих талаар блог дээрээ бичихээр шийдлээ. Ямар нэгэн ажилд орох гэж очихоор өөдөөс чинь СИВИ гээ орхиод явчих уншиж vзээд дараа нь залгана гэх тохиолдол цөөнгүй тиймээс энэ талаар бага хэмжээний нийтлэл оруулахаар шийдлээ. За тэгэхээр загвар нь нэг иймэрхүү байх юм.

tisdag 1 december 2009

3 даxь хүсэл


Шингэн болохоор нь ууж байгаа юм Хатуу байсан бол мэрэх байсан юм... За тэгэхээр шинэ 7 хоногын мэдээгээ цоо шинэ зүйлээр эхлэхээр шийдлээ. Саяны энэ амралтаар
¨3 даxь хүсэл¨ нэртэй Шведэд төдийгүй Европын орнууд дундаа анх удаагаа тавигдах гэж байгаа жүжигийн талаар товч тайлбар авсан ба харсан үзсэн багахан зүйлээ фото зургын хамт уншигчидтайгаа хуваалцахаар шийдлээ. Уг жүжгийг МСТА найруулагч зохиолч Ж.Ганбат найруулан тавихаар жүжигчин Гансүх, Гэрэлцэцэг, Лхамхүү, Дэлэгбалбар, Галбадрах нартай хамтран ажиллаж байгаан байна. Төрсөн сэтгэгдэл гэхээр зөвхөн мэргэжлийн жүжигчид байгаад зогсохгүй энд ажиллаж амьдарч сурдаг бас бус хүмүүс хамтран тоглож байгаа болохоор маш сонирхолтой санагдаад блог дээрээ нийтлэл оруулахаар шийдсэн юм. Тоглолт 12 сарын 27 ны Ням гаригт HUSBY локалд тавигдахаар төлөвлөгдсөн байгаан байна лээ. Үнэ 300кр. Магадгүй хүмүүст үнэтэй санагдаж болох ч 300 кр-доо баярын ширээ болон дараа дараагын үйл ажиллагаанууд нь бүгд батгсан юм билээ. Дэлгэрэнгүй тайлбарыг дүрcтэй мэдээгээр оруулахаар төлөвлөөд байгаа ба удахгүй та бүхэндээ хүргэнэ гэдэгтээ баяртай байна. Зургийг та бүхэн дараах холбоосоор орж үзнэ үү! http://swemon-photo.blogspot.com/

Мөн өөр хэн ч байсан сонирхолтой, монголчуудаа гэсэн үйл ажиллагаа зохион байгуулж явуулах гэж байгаа хүмүүст блогын маань хуудас нээлттэй гэдгийг хэлэхэд таатай байна. Дараагийн дугаарт элчингийн талаар бага ч гэсэн мэдээлэл цуглуулахыг хичээнэ.