s

torsdag 10 juni 2010

”Asylsökande ska få arbeta från första dagen i Sverige”

 
Att ansökan tar lång tid att pröva ska inte längre vara en förutsättning för asyl­sökande att få arbeta. Den tidsgräns som funnits ska tas bort från och med första augusti. Därefter ska alla asylsökande redan från första dagen undantas från kravet på arbetstillstånd. Den som senare beviljas uppehållstillstånd har då en kortare startsträcka då det redan funnits en möjlighet att påbörja integrationen i Sverige. migrationsminister Tobias Billström

Энэ жилийн 8сарын 1ээс эхлээд Шведэд цагаачлал хүссэн хүн анхны өдрөөсөө эхлээд ажил хийх эрхтэй болж байгаа юм байна. Шинээр батлагдсан хууль нь 2010-08-01 ээс эхэлж хэрэгжих ба мэдээж цагаачлагчруу чиглэсэн энэ их мөнгөн тусламжын урсгалыг эргүүлэх болон бусад өөр үндсэн шалтгаанаас үндэслэгдэж хийгдэж байгаа юм байна. Эх сурвалжийг DN өдрийн сонин дээрээс 

onsdag 9 juni 2010

Åk t-bana med Victoria och Daniel


Метрон дээрээс ийм нийтлэл олж уншлаа. Энэ 2ын хурим хийх өдөр түннел банагаар үнэгүй зорчиж болох юм байна. Тэгэхийн тулд 20кронноор энэ 2ын зурагтай корт худалдаж авах ёстой бөгөөд түүгээрээ бүхэл өдрийн турш зорчих эрхтэй юм байна. Тэр корт нь 12ноос эхлэж худалдаанд гарах юм байна. Тэрнээс гадна нэг ийм өгүүлбэр байгаа юм миний бодлоор тэрийг авсан аваагүй үнэгүй явж болох юм шиг
Men på själva bröllopsdagen behöver du alltså inte betala för tunnelbanan. Eftersom stora delar av innerstan är avstängd för bussar och bilar kommer de allra flesta besökare att vara hänvisade till t-banan, som körs som i rusningstrafik hela dagen.
Дашрамд хурим хийх өдөр нь 2010-06-19 буюу Бямба гаригт болох юм байна.

onsdag 2 juni 2010

Хүрлээ - Чи өөрөө гайхалтай


Энэ хэдийгээр хошинч үнэн юм даа




torsdag 13 maj 2010

Japanska Föreningen i Stockholm

Шведэд амьдарч буй Япон иргэдийн (холбооны) өдөрлөг өнгөрөгч сард Kungsträdgården-д болоход нь очиж сонирхвоо гэж. Жил болгон Сакура нэртэйгээр зохиогддог юм байна. Яг юу хийдэг, юу болох бол гэдэг нь сонин байлаа. Mөн одоо байгаа энэ ШМХ той харьцуулалт хийж үзлээ.

onsdag 14 april 2010

2010 он Швед дэх Монголчуудын аварга шалгаруулах шилжин явах цомын төлөөх тэмцээн

Тэмцээний талаархи нийтлэл бичихэд илүүц биз гэхдээ жил ирэх тусам зохиогдож байгаа тэмцээний зал болон тамирчидын хувцас жигдрэлт гээд л бүхий л зүйлийн шат ахиж байгаа нь шаашаалтай. Шүүмжлэлтэй гэдэг талаас нь авч үзвэл 12.30мин хүртэл хүрэлцэн ирсэн үзэгчдийн тоо харин бага  байлаа. Магадгүй тэрнээс хойш дүүрсэн ч байж болохын тиймээс Монголчуудаа хамарсан иймэрхүү үйл ажиллагаанд өргөнөөр оролцмоор юм шигээ. Мэдээж зав чөлөөгөө харж байгаад л даа. Зургийг манай фото булангаас дэлгэрэнгүй үзнэ үү!

Ажлийн эрхийн өргөдлийг электрон хэлбэрээр гаргах

Ажлын эрхийн өргөдлийг электрон хэлбэрээр гаргахад хариу гурван долоо хоногийн дотор гарна (өргөдөл бүрэн нөхцөлд). Тантай хамт таны гэр бүлийн хүмүүс (гэр бүлийн хүн эсвэл хамтран амьдрагч, 21-ээс доош насны хүүхэд) өргөдөл гаргах бол бүгд нэг электрон өргөдөл гаргана. Анхаар: Цагаачлал хүсэгчийн дагалдах хүүхдийн нас 18-аас хэтэрч болохгүй.

(Та өргөдлийг цаасан хэлбэрээр гаргавал таны гэр бүлийн хүмүүс “Ansökan för medsökande till arbetstagare/gästforskare/idrottsutövare/företagare” (бланк 132011) бөглөнө.)

Электрон өргөдөл гаргахын наана та дараах зүйлийг бэлтгэнэ:

- Мейл хаяг

- Өргөдлийн хавсралтуудыг сканнер-даж файл хэлбэрт оруулсан байх (жишээ нь таны болон гэр бүлийн хүмүүсийн тань паспортын хувь)

- Шведэд ажиллуулах Ажлын санал (бланк 232011)

- Төлбөрийн карт (Visa, Master Card, American Express) эсвэл

- Nordea эсвэл SEB-ийн интернетбанкаар төлбөр хийх боломжтой байх

Электрон өргөдөл гаргахын тулд та өөрийн мейл хаягийг Цагаачлалын албанд бүртгүүлнэ (www.migrationsverket.se).

Үдийн цай нь үдийн хор болоод байна


Монголд нэг ийм төсөл яваад байгааг уншиж байхдаа ашгүй дээ гэж бодож сууж билээ. Тэгтэл бас л нөгөө асуудалтай тал нь ил гарч ирэх нь энэ дээ. Монголд нээрээ баталгаатай хүнсний бүтээгдхүүн олоход маш хэцүү болсон гэдэг үг ч толгой дээрээс цохиод авах шиг л боллоо доо. Энэ асуудал яаж шийдэгдэх юм бол янзан бүрийн санал гарч ирж байсан шиг санагдана. Бэлэн мөнгө олгох энэ тэр гээд л миний бодлоор бэлэн мөнгө бэлэн хүнс ялгаагүй юм шиг санагдаад байгаа юм. Хүүхдүүдэд мөнгө олголоо гэж бодоход яг тэр эрүүл хүнс авч идэх чадамж юу билээ мөн хэдэн төгрөг олгогдох гээд л байнаа байна. Өгсөн мөнгөөр нь урдаас орж ирсэн болсон болоогүй юм авч идэж байснаас уг нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд иймэрхүү юм хийх нь дээр ч юм шиг. Тэгэнгүүт нөгөө айхтар үйлдвэрлэгчид нь баталгаагүй юм хийх юмаа ядаж байхад. Та дараах нийтлэлийг уншаад өөрийн санаа бодлийг хуваалцаарай.

tisdag 13 april 2010

Өмгөөлөгч


Интернэтээр өмгөөлөгч хайхад доорхи хаягнууд гарч ирж байна. Би өөрөө ийм газруудаас авч үзэж байгаагүй учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ доорхи сайтууд дээрээс яг ямар чиглэлээр өмгөөлөгч авах хүсэлтэй байгаагаас шалтгаалаад холбоо барьж болох юм байна. Магадгүй энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг орчуулагчаас авч болохын аль аль талаас нь туршаад үзье.



Хаягууд

А.Баатархуяг: Биднийг тэмцлээ гээд яагаад үзэн ядаад байгаа юм бэ

Монголд болж буй янзан бүрийн зүйлстэй холбоотой баахан сонин сэтгүүл харахад л зүгээр сууж байгаад л бачуурах юмаа. Мэдээж та ч гэсэн монгол хүн бодож санагдаг зүйл байдаг л байх санал бодлоо илэрхийлнэ биз дээ. Би ч яг нэг иймэрхүү юм 5-10 орчим жилийн дараа л гарах байх гэж таамаглаж байсан харин ч миний бодлоор эрт, нийт Монгол улсын минь хувьд оройтож байгаам шигээ. Бидний хувьд өөр улсад амьдарч байгаа ч эргээд очиход илүү сайхан нийгэм, улс төрийн тогтолцоотой болцон байхад хэн буцаж гарахыг хүсэх юм бэ тиймээс бид ч гэсэн санал бодлоо илэрхийлэх эртэй бөгөөд үүрэгтэй юм.

Сэтгүүлч А.Баатархуягийг “Ярилцах танхим”-даа урилаа.


-Таны “Ялагдаж болно. Бууж өгч болохгүй” гэсэн нийтлэл гарсан байна. Тэнд “Монголоор дүүрэн хувьсгалаас айгчид байна” гэсэн ерөнхий санаа байсан. Ярилцлагаа энэ сэдвээр эхэлье?

-Хувьсгал гэдгийг яаж ойлгож байгаагаас бүх юм хамаараад байна л даа. Өмнө нь 1990 оны тэмцэл нь нийгэмд шинэчлэл хийсэн учраас гарцаагүй хувьсгалын шинж чанартай эргэлт байсан гэж бичиж байсан. Өнөөдөр бол тэр дүгнэлтээ буцааж авлаа гээд бичлээ л дээ.

Bx - I have dream цомог



Үргэлжлэлийг Соёл урлаг булангаас... Энд дарж үзнэ үү!

onsdag 7 april 2010

Компьютерээ өөрөө форматлах талаар

За тэгэхээр компьютерээ форматлах буюу шинээр үйлдэлийн систем суулгах гэж байгаа хүмүүст зориулаад виндовс XР дээр үйлдэлийн систем суулгах талаар зурагтай зөвөлгөө орууллаа. Өөрсдөө комоо форматлаж сурцгаая!!!

Та Windows XP үйлдлийн систем суулгахыг хүсвэл та дараах зүйлсээр хангагдсан байх хэрэгтэй 
·               Windows XP CD
·   Windows XP CD Product Code Number буюу сериал тоо хэрэгтэй ( K2KB2-BDBGV-KP686-D8T7X-HDMQ8 )
·   Найдвартай ажилладаг CD-ROM
·               За мөн бусад төхөөрөмжүүд чин гэмтэлгүй байх хэрэгтэй шүү
1/  Та өөрийн pc-ний CD-ROM руу CD гээ хийгээд ком ээ RESTART хийнэ.
2/ Сүүлийн үеийн рс нүүд  'Press any key to boot from CD' гэсэн бичигийг шууд таны дэлгэцэн дээр гаргаж ирдэг. Энэ нь хэрэв та CD ээс уншуулахыг хүсвэл ямар нэг товч дар гэж байна.

söndag 4 april 2010

Монголын Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем

Интэрнетээр хэсч байгаад нэг ийм сайт оллоо. Монголын Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем гэж байна. Үзсэн дажгүй юм байна. Хүн болгон орж уншаарай. Заавал мэдэх ёстой зүйлүүд байна. 

Топ 5-н интернет залилангын хэлбэрүүд

Интернетээр хүмүүсээс мөнгө залилах олон аргууд байгаагаас дараах 5 төрлийн залилан түгээмэл байдаг байна. Та интернет хэрэглэдэг л бол эдгээр залиланд өртөх магадлалтай.

1.    Дуудлага худалдааны залилан
Ebay зэрэг бараагаа дуудлага худалдаагаар зардаг онлайн худалдааны сайтуудад иймэрхүү төрлийн залилан гарч болно. Барааг дуудлага худалдаагаар зардаг сайтууд хамсаатнуудтайгаа хуйвалдах тохиолдол бий. Үнэ бага, чанар муу барааг хуйвалдаж албаар үнийг нь өсгөх тохиолдол байдаг. 
Түүнчлэн зарж байгаа бараа хуурамч, хулхи байх нь бий. Хэдий сертификат, албан ёсны гэсэн байсан ч та зөв худалдаа хийж байгаа эсэх нь бас л эргэлзээтэй байдаг.

fredag 2 april 2010

Жирэмслэлт эмэгтэйчүүдийг аюулт өвчнөөс авардаг аж

Хөхний хавдрын талаар дуулиант мэдэгдлийг бельгийн эрдэн шинжилгээний Жюли Бордет институтын эрдэмтэн Барселонд болсон Европын конференц дээр мэдэгджээ. Хөхний хавдар гэсэн оноштой жирэмсэн эхчүүдэд илэрсэн өвчин нь ямар нэгэн хорт үр дагваргүйгээр явагддаг гэж эрдэмтэд мэдэгдэж өмнө нь эсрэгээр яригдааг байсан зүйлийг няцаажээ. Түүнээс гадна жирэмслэлт нь уг өвчний үхэлд хүргэх явцыг 2 дахин багасгадаг аж. Ийм дүгнэлтэнд хүрэхийн тулд эрдэмтэд хийт 20000 эмэгтэйд судалгаа хийжээ. Хөхний хорт хавдраар нас барах аюул нь жирэмсэн эхчүүдэд жирэмслээгүй эмэгтэйчүүдээс даруй 42% бага байсан байна. Урьд нь хөхний хавдартай эмэгтэйчүүд жирэмсэлж болохгүй хэрэв эхийн хэвлийд үр тогтсон бол эхийн амьдрал аюулт өртөнө гэж үздэг байсан байна. Мөн тус хурал дээр хөхөөр хооллолтыг хөхны хавдарт нөлөөлдөг гэсэн асуудлыг хөндсөн боловч эцсийн үр дүнд хүрч чадаагүй байна.
Эрүүл мэнд булангаас бусад мэдээний дэлгэрэнгүйг орж уншина уу!