s

tisdag 5 januari 2010

26-н болон 27-ны шинэ жилийн сэтгэгдэл шүүмжлэлүүд энд


12сарын 26нд болсон шинэ жилийн цээнгүүний талаар би блог дээрээ сэтгэгдэлээ бичсэн бичээгүй хүмүүс амныхаа хэмжээгээр ярьж байх шиг л байна одоо ч энэ сэдэв нээх сонирхол татахаар сэдэв биш болсон байлгүй дээ. Гэхдээ магадгүй хүмсүүдийн санал шүүмжлэлээс дараа дараагын зүйлүүд хамааралтай юм шиг санагдаж байгаа болохоор энд бичээсэй гэж хүсэж байна. Тэгээд надад өөрт төрсөн сэтгэгдэлээ хуваалцахаар шийдвээ. Юуны өмнө зохион байгуулсан хувь хүмүүс болон холбооныхон намайг буруугаар битгий ойлгоосой гэж хүсэж байна.
 Магадгүй хэсэг хүмүүс өөрөө хийж чадахгүй байж олон юм бичлээ энэ тэр гэж болох гэхдээ ямар нэгэн шүүмжлэл болон санал сэтгэгдэлгүйгээр юу ч яаж ч хөгжиж чадахгүй гэж би хувьдаа боддог юм тиймээс л иймэрхүү юм хийж байгаа гэдгийг ойлгох байх. Урьдны дугаар дээр 24-ны шоуны сэтгэгдэлээ бичсэн байгаа эргээд 26-нд болсон холбооны шинэ жилтэй харьцуулж харахнээ арай ч тийм муу байгаагүй гэж бодогдсон шүү.
26-нд болсон шинэ жил анх орж эхлэхээс авхуулаад эмх цэгц bага зэрэг муутай дээр нь яг үнэнгээ хэлэхэд шууд л алкахолоор бөмбөгдсөндөө ус ч авч болохгүй байсан энэ нь ер таалагдаагүй. Уг нь ядаж ус нь элбэг дэлбэг байсан бол пиво архинаас гадна ундаа зарж байсан л даа үнэ нь эхэндээ 15кр байх шиг л байсан сүүлд 2 ундаа автал 40кр болчихсон ч явж байх шиг мөн дээр нь нэмэх нь анхнаасаа л алкохолоор шахуулсан хүмүүс хөтөлбөрийг нь яаж ч тухлан сууж үзэх билээ тайз орчим нь юм болоод л байсан ер хүмүүст хүртээмж муутай ярьж буй зүйл нь сонсогдохгүй байх жишээтэй. Уг нь би өсгөгчтэй нь их л ойрхон сууж байсан юм. За тэгээд хөтөлбөрч явж дуусаад диско нь эхлээд удаагүй байтал зодоон боловоо гэж хэхэхэ надад болон бусдад хэн хэнтэй зодолдох нь чухал биш л дээ гэхдээ л ямар нэгэн албан ёсны арга хэмжээнд тэрэн шиг хэрэггүй юм баймааргүй л юм. Ашгүй тэр намчилдаан нь салж хувцас хунараа аваад явах болтол өлгүүр дээр үймээн болоод хувцас олдохгүй бас жоохон удсан. Миний бодлоор өлгүүрчний буруу юм ч гэж юу байхав хүмүүс шууд л дайраад байхаар хамаг юм эмх замбараагаа алдсан байх гэж бодоод байгаан. За тэгээд яг л 24ны цэнгүүнтэй адилаар оны шилдэг яаж шалгарав бүү мэд уг нь санал хураалт энэ тэр явсан л байх гэж бодоод байгаан мэдэж байгаа хүн тун цөөхөн байсан болсон газар нь онцгүй гээд хэлчихэд болохоор л юм билээ. За тэгээд сүүлд үлдсэн хүмүүс диско нь дажгүй болсон гэж яриад бичээд байсан би өөрөө байгаагүй болохоор сайн мэдэхгүй гэхдээ тийм юм шиг байна лээ. Энэ санал сэтгэгдэл шүүмжлэлүүд бол зөвхөн миний хувийн л бодол гэдгийг уншигчид ойлгож байгаа байх.

27-ны 3 дахь хүсэл жүжгийн талаар багахан хэмжээний сэтгэгдэл оруулья гэж бодлоо. Хэдийгээр Husby локалд болсон ч гэсэн тайз болон заалны засалт эмх журам энэ тэр нь энэ жилдээ топ гэж хэлж болохоор л болсон. Магадгүй хүмүүсийн бодол өөрч байж болох. Хөтөлбөрийн эхлэл үргэлжлэл болон зохиосон ганц 2 тэмцээн зүгээр л энгийнээр яваагүй нэг тийм үлгэрийн сэдэвтэй байсан нь дээрхи 2ийг бодуул шинэлэг санаа байлаа. Мөн хамгийн таалагдсан зүйл нь жүжиг дуустал ямар нэгэн согтууруулах ундаа зараагүй нь яасан зөв санаа вэ гэж бодогдуулж байсан шүү. За тэгээд шүүмжлэлтэй зүйл нь үзэгчид бага ирсэн эхлэх цагаасаа 2 цагаар хоцорсон гээд байна л даа бас гэхдээ л шүүмжлэл хамгийн багатай нь 27ных байлаа миний бодлоор. Жүжиг болон жүжигчид мөн тайзны гэрэлтүүлэг, засалт энэ тэр нь сайн байсан гэж бодж байгаа. За тэгээд эцсийн дүгнэлт юу гэхээр энэ 3н шинэ жилийн үйл ажиллагааны бүх сайн талуудыг нийлүүлээд 1 том цэнгүүн хийвэл маш гое болох юм шиг санагдсан. 24ны локал болон үйлчилгээ 26ны диско 27ны хөтөлбөр шинэлэг санаанууд зохион байгуулалт гээд хийвэл дажгүй болох байх даа та бүхэн юу гэж бодож байна. сэтгэгдэлээ бичнэ үү! Мөн фото сурвалжлагаа өнөөдөртөө багтаад фото буландаа оруулна гэж бодож байна.

Inga kommentarer:

Skicka en kommentar