s

lördag 26 december 2009

Шинэ жилийн цэнгүүн 12сарын 24 сэтгэгдэл


За тэгэхээр 24нд болсон шоу буюу үйл ажиллагааны талаар бага ч гэсэн сэтгэгдэл бичихээр шийдлээ. Ер нь хүн болгон л бичмээр байгаа байх би зөвхөн өөрт төрсөн сэтгэгдэлээ л бичих гэж байгаа тул ямар нэгэн хүний хийсэн зүйлийг доош дээш нь хийх гэсэн явуулга биш шүү гэдгийг хэлмээр байна. Мэдээж уншигчид өөрсдийн сэтгэгдэлээ бичиж болно.
Магадгүй дараа дараагын арга хэмжээнүүдэд анхаарахаар зүйл байх ч юм билүү шүүмжлэл ер нь илүүдэхгүй шүү дээ. Уг шоуны эхлэл уламжлалт ёсоор л эхэлсэн утсаар болон интернэтэд байсанчлан хөтөлбөрийн дагуу явсан байх гэж би бодоод байгаа гэхдээ уг хөтөлбөр нь аль хэдэн жилийн өмнө шинэ жилийн шоу ямар байсан тэр чигээрэй л байна лээ. Гэхдээ би тэр өвлийн өвгөн элчин сайдын яамны мэндчилгээ өөр бас бус аль ч шинэ жилийн цэнгүүнд байх албан ёсны зүйлүүдийн талаар бичээгүй гэдгийг та ойлгож байгаа байх. Xөтөлбөрт орсон бусад албан биш арга хэмжээнүүд л ер нь таалагдсан зүйл ховорхон байлаа гэдгээ нуугаад яахав. Дуучид дуу дуулж баяр цэнгүүнийг хөгжөөх нь мэдээж л зүй ёсны хэрэг л дээ гэхдээ 2 залуу гарч ирээд л байнга кароекэ дуулаад л сүүлд нь шоу нь эхэлсэн гээд л дж нь фм шиг хэрэгтэй хэрэггүй дууны захиалга авсаар байгаад л дууссан юм шиг санагдсан үзсэн миний хувьд. Ямар нэгэн шинэлэг зүйл юу ч байгаагүй гэж хэлж болохоор болсон локалыг нь эс тооцвол шүү дээ. Гэхдээ санал нийлэхгүй үнэхээр сайхан байсан гэж хэлэх ч хүмүүс байгаа байх мэдээж хүн хүний сонирхол настри эмоц өөр шүү дээ. Мөн оны шилдэгүүдээр шалгарсан хүмүүсийн санал асуулга яаж явагдсан мэдэх хүн тун ховорхон байсан тиймээс дараа дараагын тийм зүйлсийг нээлттэй илүү олон сонголттой явуулж байхыг хүсэж байна. Миний зүгээс тэр санал асуулгад нь бас саналаа өгчмөөр л санагдсан шүү. Уншигчид ч гэсэн санал оруулмаар л байсан байх.

Inga kommentarer:

Skicka en kommentar