s

söndag 4 april 2010

Топ 5-н интернет залилангын хэлбэрүүд

Интернетээр хүмүүсээс мөнгө залилах олон аргууд байгаагаас дараах 5 төрлийн залилан түгээмэл байдаг байна. Та интернет хэрэглэдэг л бол эдгээр залиланд өртөх магадлалтай.

1.    Дуудлага худалдааны залилан
Ebay зэрэг бараагаа дуудлага худалдаагаар зардаг онлайн худалдааны сайтуудад иймэрхүү төрлийн залилан гарч болно. Барааг дуудлага худалдаагаар зардаг сайтууд хамсаатнуудтайгаа хуйвалдах тохиолдол бий. Үнэ бага, чанар муу барааг хуйвалдаж албаар үнийг нь өсгөх тохиолдол байдаг. 
Түүнчлэн зарж байгаа бараа хуурамч, хулхи байх нь бий. Хэдий сертификат, албан ёсны гэсэн байсан ч та зөв худалдаа хийж байгаа эсэх нь бас л эргэлзээтэй байдаг.

2.    Банкны залилан
Банкны хуурамч мэйлүүд мэйлээр явдаг залилангуудын ихээхэн хэсгийг эзэлдэг. Тэд танруу таны үйлчлүүлдэг банкны нэрийг барьж мэйл явуулах ба таны дансруу хэн нэгэн нэвтрэхийг оролдсон гэж мэдээлнэ. Тэгээд танруу линк илгээж таныг дансаа баталгаажуулахыг шаардана.
Гэтэл үнэндээ банкууд хэзээ ч таны мэдээллийг асууж мэйл явуулахгүй. Харин тэдгээр луйварчид таны дансыг хоослохыг л оролдож байгаа хэрэг.
3.    Үнэгүй бараа
Мэйлээр танд таныг үнэгүй Laptop, iphone хожсон зэрэг мэйл ирнэ. Тэд Bill gates, Microsoft зэрэг нэр хүндтэй хүмүүс, компаны нэрийг барьж ийм мэйлүүдийг илгээдэг. Тэд таныг тухайн бүтээгдэхүүнийг авахын тулд хаяг, кредит картныхаа дугаарыг өгөхийг хүсдэг. Ингээд дараа нь гэнэт л таны картнуудаас өчнөөн хэмжээний мөнгө гарсан байхыг олж мэднэ.
Congratulations! You have won …… зэрэг мэйлүүдэд битгий итгэ.
4.    Буяны үйл ажиллагааны нэрийг барьж мөнгө залилах
Дараагийн нэг томоохон залилан нь 9 сарын 11 ны  явдал, террорист ажиллагаа, байгалын гамшиг зэргээс үүдэн гарсан байна. Тэд мөнгө хаана зарцуулахаа мэдэхгүй байгаа, буян үйлдэхийг хүсэж байгаа хүмүүсийг ашиглаад мөнгө авдаг. Тэд мэйлрүү тань мөнгө хандивлахыг уриалсан мэйлүүдийг илгээнэ. Тиймээс үнэхээр мөнгө хандивлахаар шийдсэн бол тухайн мэйл үнэхээр албан ёсны байгууллагаас ирсэн эсэхийг нь сайтар шалгах нь зөв.  
5.    Хулгайн хэргүүд
Энэ нь таны танил хэн нэгэн хулгайлагдсан бөгөөд түүнийг эрэн сурвалжилахад мөнгө хандивлах, эсвэл таны бичиг баримт хэн нэгэн гэмт этгээдэд байсан бөгөөд таныг өөрийн мэдээллээ баталгаажуулахын тулд мөнгө шилжүүлэхийг шаардана. Хэрвээ танд ийм мэйл ирвэл шууд л цагдаад хандаарай.
Ямар ч тохиолдолд хэн нэгэнд өөрийн мэдээллээ өгөхгүй байх нь таныг аль ч тохиолдолд аюулаас хамгаалах болно.  Эсвэл заавал мэйл явуулсан байгууллагын албан ёсны оффисруу утасдаж асуух хэрэгтэй.

Inga kommentarer:

Skicka en kommentar