s

onsdag 14 april 2010

Ажлийн эрхийн өргөдлийг электрон хэлбэрээр гаргах

Ажлын эрхийн өргөдлийг электрон хэлбэрээр гаргахад хариу гурван долоо хоногийн дотор гарна (өргөдөл бүрэн нөхцөлд). Тантай хамт таны гэр бүлийн хүмүүс (гэр бүлийн хүн эсвэл хамтран амьдрагч, 21-ээс доош насны хүүхэд) өргөдөл гаргах бол бүгд нэг электрон өргөдөл гаргана. Анхаар: Цагаачлал хүсэгчийн дагалдах хүүхдийн нас 18-аас хэтэрч болохгүй.

(Та өргөдлийг цаасан хэлбэрээр гаргавал таны гэр бүлийн хүмүүс “Ansökan för medsökande till arbetstagare/gästforskare/idrottsutövare/företagare” (бланк 132011) бөглөнө.)

Электрон өргөдөл гаргахын наана та дараах зүйлийг бэлтгэнэ:

- Мейл хаяг

- Өргөдлийн хавсралтуудыг сканнер-даж файл хэлбэрт оруулсан байх (жишээ нь таны болон гэр бүлийн хүмүүсийн тань паспортын хувь)

- Шведэд ажиллуулах Ажлын санал (бланк 232011)

- Төлбөрийн карт (Visa, Master Card, American Express) эсвэл

- Nordea эсвэл SEB-ийн интернетбанкаар төлбөр хийх боломжтой байх

Электрон өргөдөл гаргахын тулд та өөрийн мейл хаягийг Цагаачлалын албанд бүртгүүлнэ (www.migrationsverket.se).

Бүртгүүлснээр Цагаачлалын алба танд тэр даруй электрон өргөдөл гаргах линк-ийг мейлээр явуулна. Мейлээ бүртгүүлэх үед таныг гэр бүл, хүүхэдтэй эсэхийг асууна, хэрвээ тийм бол танд гэр бүлийн гишүүн багтаасан өргөдлийн линк явуулна. Та өргөдлийг бөглөж дуусаад электрон хэлбэрээр эргээд явуулна. Цагаачлалын алба тэр дор нь таны мейл руу өргөдлийг тань хүлээн авсан тухай мэдэгдэл явуулна.

Анхаар: Та өргөдлийг бөглөх үед гэрийн хаяг гэсэн хэсэгт таслалын тэмдэг тавих боломжгүй, тэрний оронд зай авж болно.

Электрон өргөдлийн бүх асуултад хариулсны дараа Sammanställning och bilagor гэдэг нүүрэн дээр очно. Тэр нүүрэн дээр хавсралтуудыг (компьютерийн файл хэлбэрээр) явуулна. Анхаар: Нэг файл 1MB-аас илүү хэмжээтэй байж болохгүй.

Танд цаанаас шаардсанаас гадна өөр хавсралт бий бол тэрийг нэг файл болгож сүүлийн хавсралт болгож явуулна.

Та электрон өргөдлийг эргэн хянаж, шаардлагатай бол засаж болно. Үүний дараа та өргөдөлд өгсөн мэдүүлгийг үнэн гэдгийг батлана. Үүний дараа та хаана байгаа элчин сайдын яам руу хариугаа авах тухай сонголт хийж бөглөнө.

Specifikationen гэдэг хэсэгт та 2000 кронын төлбөр хийнэ. Таны гэр бүлийн хүн эсвэл хамтран амьдрагчийн хураамж 1000 крон байна. 18 хүртэлх насны хүүхдийн хураамж тус тус 500 крон байна.


Үргэлжлэл болон дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу!

Inga kommentarer:

Skicka en kommentar