s

fredag 2 april 2010

Жирэмслэлт эмэгтэйчүүдийг аюулт өвчнөөс авардаг аж

Хөхний хавдрын талаар дуулиант мэдэгдлийг бельгийн эрдэн шинжилгээний Жюли Бордет институтын эрдэмтэн Барселонд болсон Европын конференц дээр мэдэгджээ. Хөхний хавдар гэсэн оноштой жирэмсэн эхчүүдэд илэрсэн өвчин нь ямар нэгэн хорт үр дагваргүйгээр явагддаг гэж эрдэмтэд мэдэгдэж өмнө нь эсрэгээр яригдааг байсан зүйлийг няцаажээ. Түүнээс гадна жирэмслэлт нь уг өвчний үхэлд хүргэх явцыг 2 дахин багасгадаг аж. Ийм дүгнэлтэнд хүрэхийн тулд эрдэмтэд хийт 20000 эмэгтэйд судалгаа хийжээ. Хөхний хорт хавдраар нас барах аюул нь жирэмсэн эхчүүдэд жирэмслээгүй эмэгтэйчүүдээс даруй 42% бага байсан байна. Урьд нь хөхний хавдартай эмэгтэйчүүд жирэмсэлж болохгүй хэрэв эхийн хэвлийд үр тогтсон бол эхийн амьдрал аюулт өртөнө гэж үздэг байсан байна. Мөн тус хурал дээр хөхөөр хооллолтыг хөхны хавдарт нөлөөлдөг гэсэн асуудлыг хөндсөн боловч эцсийн үр дүнд хүрч чадаагүй байна.
Эрүүл мэнд булангаас бусад мэдээний дэлгэрэнгүйг орж уншина уу!

Inga kommentarer:

Skicka en kommentar