s

torsdag 3 december 2009

Өнөөдрийн мэдээллийг нэг тийм уриалга ч гэхиймүү жоохон онцгүй зүйлээр эхлэхээр шийдлээ. Энэ нь номын сангийн номнуудын талаар гэж байгаа монголчууддаа хэлэх гээд байгаа зүйл нь зээлээр авсан номнуудаа цаг тухайд нь аваачиж өгч байгаарай л гэж. Хэдэн ном авах гээд хүлээхийн монгол номын булангаас авч явсан нөхдүүд буцааж авчирч өгөхгүй байна гэхийн. Тиймээс монголчууудаа бодож үзээрэй!
За тэгээд цаашлахаар сайхан ч өвөл болж байна гэхиймүү уг нь цас орчих юм бол болох гээд л байдаг даанч байдаггүй шүү.
Тиймээс би котокуудын талаар жоохон мэддэг зүйлсээ бичдэг юм билүү л гэж. Манайхны сайн мэдэх KUNGSTRÄDGÅRDEN-ны мөснөөс гадна өөр цаагуур чинь нэлээн хэд байгаа шүү л гэж. АА тийм канки асуудалтай юм шиг санагдаж байна уу? Үгүй шүү миний блогын баруун хананд байрлах хэрэгцээт сайтууд гэсэн дотор байгаа MYRORNA -руу ороод аль очиж болох дэлгүүрт нь очоод үзээрэй! Тэнд хүмүүсийн хэрэглэж байсан (монголоор коммисын барааны дэлгүүр гэхиймүү) хуучиндуу тэшүүрүүд янзан бүрээр байж байдаг юм билээ хэрвээ таны размeр таарах юм бол маш хямд үнээр зарагдаж байгаа гэж хэлэх байна.
Дараах холбоосоор дараад орвол хаана хаана котокууд байрлаж байгаа нь мөн холбогдох бүх мэдээллүүд нь байгаа шүү. Гулгаад байж дээ.

Inga kommentarer:

Skicka en kommentar