s

onsdag 9 december 2009

Швед улсад байрлах Монгол улсын анхны элчин сайдын яам



За тэгэхээр уншигчидийн хүсэлтээр Швед улсад байрлах Швед болон Скандинавын орнуудыг хамтатган барих анхны Монгол элчин сайдын яам дээр очиж багахан хэмжээний ярилцлага бэлдсэнээ блог дээрээ нийтлье. Уг яам нь энэ оны 10-н сарын 6нд нот бичгээ илгээж 12 сарын 2нд элчин Б. Энхмандах Шведийн хаан Carl XVI Gustaf-д бараалхаж онц бөгөөд бүрэн эрхээ авсанаас эхлэн жинхэнэ утгаараа ажиллаж эхэлсэн байна.
Ингэхлээр надад төрсөн сэтгэгдэлийг хаалгаар орсноос эхлээд гарах хүртэл бичнэ гэвэл их зүйл болох ч их өөриймсөг сайхан санагдаж байснаа нуух юун. Намайг хүлээж авч уулзсан Д.Уянга нь элчин сайдын 2 дугаар нарийн бичгийн үүргийг хашдаг эмэгтэй байлаа. Миний бодлоор элчин сайдын яам нь тухайн улсын иргэдийн эрх ашгийг хамгаалдаг төрийн байгуулга гэж боддог тиймээс энэ талаар яриагаа эхэлсэн ба тодорхой асуултуудын дагуу хариулт авсан болно. Элчин сайдын яам нь өөрийн улсын иргэдийн эрх ашгийг Монгол улсын хууль болон тухайн улсын хуулын хүрээнд шийдээд зогсохгүй 2 болон 3дагч орны хамтын ажиллагааны хамгийн том түлхүүр юм гэж ирээд л албан есны яриа маань эхлэв дээ. Асуултуудын ерөнхий голч нь уг яам нь энд нээгдсэнээр бидэнд юу нээлттэй болох талаар байлаа. Одоогын байдлаар ажиллаа эхлээд удаагүй байгаа болохоор эхний ээлчинж судалгаанууд явуулах харин дараа нь гаргасан дүгнэлт дээрээ үндэслэж хийх зүйлээ төлөвлөж ажиллах зорилготой байгаа гэдгээ ярьсан юм. Тиймээс судалгаанд хамрагдах явдал бол бидний хувьд маш чухал зүйл мэт санагдсан. Мөн элчин сайдын яамны зүгээс одоогын байдлаар энд амьдарч буй Монгол улсын иргэдтэй уулзах албан есны уулзалт зохион байгуулаагүй ба зохион байгуулах өдрөө хараахан товлоогүй байгаа юм байна лээ. Тиймээс үүний талаар залруулга хийж өгөхийн хүссэн юм. Орлоогын зарын булан дээр тэдэн сарын тэдэнд элчин тэр ирж уулзалт хийнэ энэ тэр гэсэн зарууд нь албан бус, урлигын журмаар очиж байгаан байна лээ шүү тиймээс тэр хувиараа бизнэс эрхлэгчид мэдээлэл тавихдаа бага ч гэсэн үнэн зүйл бичвэл сайхан л байх юм. Мэдээж урлига явуулсаны дагуу очих л байх гэхдээ албан есны асуулт хариултыг тэнд тавиад хариулаад байхгүй боловуу гэж би бодоод байгаан. Мөн элчин сайдын яам нь хуулийн дагуу хувь хүн иргэд аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллах боломжтой гэдгээ хэлсэн ба эхний ээлжинд хийгдэх ажил нь энд байгаа монгол иргэдийнхээ тоог гаргах юм билээ. Тиймээс хүн болгон энэ ажлийг нь дэмжиж ажлаасай гэж уриалах байна. Зиак тэгээд зөвхөн энэ нийтлэлээр ингээд яамны талаархи мэдээлэл дуусаж байгаан биш дараа дараагын дугаарууд гэж байгаа болохоор уншигчидад тавих асуулт байвал бөөгнүүлж байгаад бас 1 дугаар болгоод оруулна гэж бодож байна. Яамныхаа албан газрын зургийг дараах холбоосоор орж үзнэ үү!!!

Inga kommentarer:

Skicka en kommentar