s

tisdag 1 december 2009

3 даxь хүсэл


Шингэн болохоор нь ууж байгаа юм Хатуу байсан бол мэрэх байсан юм... За тэгэхээр шинэ 7 хоногын мэдээгээ цоо шинэ зүйлээр эхлэхээр шийдлээ. Саяны энэ амралтаар
¨3 даxь хүсэл¨ нэртэй Шведэд төдийгүй Европын орнууд дундаа анх удаагаа тавигдах гэж байгаа жүжигийн талаар товч тайлбар авсан ба харсан үзсэн багахан зүйлээ фото зургын хамт уншигчидтайгаа хуваалцахаар шийдлээ. Уг жүжгийг МСТА найруулагч зохиолч Ж.Ганбат найруулан тавихаар жүжигчин Гансүх, Гэрэлцэцэг, Лхамхүү, Дэлэгбалбар, Галбадрах нартай хамтран ажиллаж байгаан байна. Төрсөн сэтгэгдэл гэхээр зөвхөн мэргэжлийн жүжигчид байгаад зогсохгүй энд ажиллаж амьдарч сурдаг бас бус хүмүүс хамтран тоглож байгаа болохоор маш сонирхолтой санагдаад блог дээрээ нийтлэл оруулахаар шийдсэн юм. Тоглолт 12 сарын 27 ны Ням гаригт HUSBY локалд тавигдахаар төлөвлөгдсөн байгаан байна лээ. Үнэ 300кр. Магадгүй хүмүүст үнэтэй санагдаж болох ч 300 кр-доо баярын ширээ болон дараа дараагын үйл ажиллагаанууд нь бүгд батгсан юм билээ. Дэлгэрэнгүй тайлбарыг дүрcтэй мэдээгээр оруулахаар төлөвлөөд байгаа ба удахгүй та бүхэндээ хүргэнэ гэдэгтээ баяртай байна. Зургийг та бүхэн дараах холбоосоор орж үзнэ үү! http://swemon-photo.blogspot.com/

Мөн өөр хэн ч байсан сонирхолтой, монголчуудаа гэсэн үйл ажиллагаа зохион байгуулж явуулах гэж байгаа хүмүүст блогын маань хуудас нээлттэй гэдгийг хэлэхэд таатай байна. Дараагийн дугаарт элчингийн талаар бага ч гэсэн мэдээлэл цуглуулахыг хичээнэ.

Inga kommentarer:

Skicka en kommentar