s

måndag 22 mars 2010

Цагаачлалын шүүх эсвэл Цагаачлалын дээд шүүхийн татгалзсан шийдвэр

Цагаачлалын шүүх эсвэл Цагаачлалын дээд шүүхийн татгалзсан шийдвэр


Цагаачлалын шүүх эсвэл Цагаачлалын дээд шүүхийн татгалзсан шийдвэр гарвал та Шведэд оршин суух эрх авах эрхгүй гэсэн үг.

Шүүхийн татгалзсан шийдвэр ямар үр дагавартай вэ? Цагаачлалын албаны шууд хэрэгжүүлэх эсвэл хуулийн хүчинд орсоны дараа хэрэгжүүлэх буцаах шийдвэрийн аль нэг шүүхээр батлагдсан бол хуулийн хүчинд орж, та Шведээс явах ёстой болно. Та Цагаачлалын албанаас шууд хэрэгжүүлэх буцаах шийдвэр авсан бол хоёр долоо хоног, хуулийн хүчинд орсоны дараа хэрэгжүүлэх буцаах шийдвэр авсан бол дөрвөн долоо хоногийн дотор та Шведээс явах ёстой.


Та аль нэг өөр улс руу очиж болохоо харуулж чадахгүй л бол, та өөрийн эх орон эсвэл Шведэд ирэхийн өмнө байсан улс руу явах шаардлагатай болно. Буцаах шийдвэр ерөнхийдөө 4 жилийн хугацаанд хүчинтэй. Та энэ хугацаан дотор эргээд Шведэд ирвэл шууд хэрэгжүүлэх эсвэл хуулийн хүчинд орсоны дараа хэрэгжүүлэх буцаах шийдвэрийг дахин хэрэгжүүлэх шаардлагатай болж болно. Мөн таныг Цагаачлалын алба бүртгэхгүй бөгөөд та Цагаачлал хүсэгчдийг хүлээн авах хуулиар хамрагдахгүй.

Та Шведээс явахаа өөрөө хариуцаж, шаардлагатай бол зорчих бичиг баримт гаргаж ирж, буцах аялалаа төлөвлөх үүрэгтэй. Цагаачлалын алба таныг хамтарч ажиллаж байгаа нөхцөлд ойр зуурын дэмжлэг үзүүлж чадна.

Та онгоцоор буцах бол агаарын компаниуд ачаа тээшийн тусгай журамтай. Таныг буцахын өмнө Цагаачлалын албаны ажилтнууд хичнээн хэмжээний ачаа тээш авч явах эрхтэй талаар мэдээлэл өгнө. Танд түүнээс илүү ачаа тээш байгаа бол илүү тээшний төлбөрийг та өөрөө төлөх болно.

Та ажиллах эрхтэй
Та цагаачлал хүсэх хугацаандаа ажиллаж, AT-UND буюу ажиллах зөвшөөрөлтэй байсан бол та Шведээс явтлаа ажлаа хийж болно. Та буцах асуудал дээрээ хамтарч ажиллахгүй бол таны AT-UND цуцлагдана.

Таны буцах шийдвэр хуулийн хүчинд орсоны дараа та ажлын зөвшөөрөл хүсч болно. Та энэ талаар – Arbete i Sverige för dig som är eller har varit asylsökande мэдээллийг уншиж болно.

Та өөрийн LMA-картыг хүлээлгэж өгнө
Танд LMA-карт байгаа бол та Шведээс явтлаа яаралтай эмнэлгийн тусламж болон өдрийн тэтгэлэг авах эрхтэй. Хүүхэд үүнээс гадна сургуульд явах болон эмнэлгээр үйлчлүүлэх эрхтэй.

Та Шведээс явахынхаа өмнө өөрийн LMA-картыг хүлээлгэж өгнө. Та Цагаачлалын албанаас өмнө нь мөнгөн тэтгэлэг авч байсан бол банккартаа бас хүлээлгэж өгнө.

Та хамтарч ажиллахгүй бол
Та Шведээс явахдаа ямар байдлаар явах нь таны өөрийн үйлдлээс шууд хамаарна. Хэрвээ Цагаачлалын алба таныг татгалзсан шийдвэр авсаны дараа нутаг буцах асуудлаар хамтарч ажиллахгүй байна гэж дүгнэвэл таныг өдрийн тэтгэлэг авч байсан бол хэмжээг нь хасах эрхтэй.

Хэрэв Цагаачлалын алба таныг зайлсхийж магадгүй гэсэн дүгнэлт хийвэл таныг бүртгүүлэх журамд хамруулах эсвэл хөл хорих эрхтэй.

Бүртгүүлэх журамд хамруулах гэдэг нь та тодорхой цагт тодорхой газар тогтмол очиж өөрийгөө бүртгүүлж, өөрийн паспорт эсвэл өөр бичиг баримтыг түр хураалгуулах юм. Та мөн үүнээс гадна өөр тусгай шаардлага хангах хэрэгтэй болж болно.

Таныг хөл хорино гэдэг нь таны хөдөлгөөнийг хязгаарлаж хөл хорих (цоожтой) газар байлгана гэсэн үг юм. Хөл хорих газрын байрыг Цагаачлалын алба хариуцна. Хүүхдийг бүртгүүлэх журамд хамруулахад хангалтгүй гэсэн дүгнэлт хийвэл мөн хөл хориж болно. Хүүхдийг хөл хорихын тулд насанд хүрсэн хүнээс илүү хүнд шаардлага тавигдана. Өөрийн хариуцагчгүйгээр Шведэд ганцаараа байгаа хүүхдийг хорих шалтгаан илт байгаа нөхцөлд л хориж болно.

Та Шведээс явах асуудлаараа хамтарч ажиллахгүй эсвэл зайлсхийж, буцаах шийдвэрийг хэрэгжүүлэх (таныг явуулах) боломжгүй болговол, Цагаачлалын алба таны асуудлыг Цагдаагийн албанд шилжүүлнэ. Цагдаа энэ нөхцөлд таныг эрэн сурвалжлаж, хайх эрхтэй. Цагдаа мөн таныг Шведээс явуулахын тулд албадлага хэрэглэх эрхтэй. Таны асуудал цагдаад шилжсэний дараа та заавал цагдаагийн тусламжтайгаар буцна.

Swemon хууль эрхзүй гэсэн буланруу орж өдөр тутам таньд хэрэг болох болон дагаж мөрдөх ёстой хууль дүрэм журмийн талаар орж уншаарай.

Inga kommentarer:

Skicka en kommentar