s

onsdag 24 mars 2010

Ажлын эрх хүсэх талаар

Ажлын эрх хүсэх талаар

AT-UND цагаачлал хүсэх хугацаанд ажиллах эрх
1. Цагаачлалын алба анх цагаачлал хүсч байгаа хүний асуудлыг шийдэх хугацаа хэр урт байх дээр баримжаа авч, энэ хугацаа нь 4 сараас илүү хугацаа байхаар бол AT-UND олгоно.
2. Цагаачлал хүсэгч өөрийн хэн бэ гэдгийг Цагаачлалын албанд нотолсон байх гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, г.м.


Цагаачлал хүсэгч ажил олсны дараа яах вэ
1. Skatteverket Татварын алба - аас samordningsnummer оршин суух эрхгүй хүнд олгох татвар төлөгчийн дугаар
2. Ажил олгогч бланк Blankett 232011 – Anmälan om anställning av asylsökande – Цагааачлал хүсэгч ажилд авасан тухай мэдэгдэл бөглөж Цагаачлалын албанд өгнө

Ажлын эрх хүсэх АЭ
2008 оны 12 сарын 15-наас ажлын хүч журмаар Шведэд гадаадын иргэд ирүүлэх журамд өөрчлөлт орсон. Цагаачлал хүсэгч “замаа өөрчлөх” боломжтой болсон. Өөрөөр хэлбэл цагаачлал хүсэгчийн статусыг ажил эрхлэгч статусаар солино гэсэн үг юм. Энэ тохиолдолд АЭ-ийг Монгол буцалгүйгээр энд хүсэж, шийдвэрлүүлж, авна гэсэн үг. Ажил олгогчийн гэрээ амлалт дээр үндэслэн АЭ авна. “Замаа өөрчлөх “ боломж дараах нөхцөл бүрдсэн үед гарна.
1. Цагаачлалын асуудал хаагдсан өөрөөр хэлбэл нутаг буцах шийдвэр хуулийн хүчинд орсноос хойш 2 долоо хоногийн дотор багтаж АЭ-ийн өргөдөл гаргах
2. Цагаачлал хүсэгчийн журмаар байх хугацаандаа AT-UND авч, сард доод тал нь 13 000 кр цалинг бохироор авч, долоо хоногт доод тал нь 30 цаг ажиллах ёстой.
3. Цагаачлал хүсэгч журмаар ажиллаж байсан ажил олгогчоос доод тал нь 12 сарын хугацаанд ажлаар хангана гэсэн амлалт бүхий ажил олгох санал авна. Ажил олгох саналыг тусгай бланк бөглөж гаргана Blankett 232011 – Anställningserbjudande.
4. Ажиллуулах нөхцөл сайн байх шаардлагатай: Ажил олгогч нь ажил авагчдад хамаарах хуулийг мөрдөхөөр үйлдвэрчний эвлэлтэй гэрээ байгуулсан байвал сайн, үгүй бол ажиллуулах нөхцөл тус салбарын шаардлагад нийцэх хэрэгтэй. Цалин амьжиргаанд хүрэлцэхүйц байх ёстой тул бохироор доод тал нь сард 13 000 кр байх.
5. Үйлдвэрчний эвлэлээс ажиллуулах нөхцөл дээр үзэл бодлоо илэрхийлсэн бичиг байх.
6. Хүчинтэй паспорт хүчинтэй байх хугацаа нь АЭ-ийн нийт хугацаанд байх
7. Өргөдлийн хураамж
8. Өргөдлийг Цагаачлалын албаны вэбхаяг-аар явуулах эсвэл Цагаачлалын албаны Tillståndsenheten Зөвшөөрлийн нэгж дээр өгнө.
9. Татгалзсан хариу авбал даван заалдаж эрхгүй.
Цагаачлал хүсэгч “замаа өөрчлөх” боломжгүй, цагаачлал хүсэгчийн статусыг ажил эрхлэгч статусаар солиж болохгүй, өөрөөр хэлбэл АЭ-ийг Монгол буцалгүйгээр энд хүсэж, шийдвэрлүүлж, авч чадахгүй тохиолдол байна. Энэ нь
1. Цагаачлалын асуудал хаагдсан өөрөөр хэлбэл нутаг буцах шийдвэр хуулийн хүчинд орсноос хойш 2 долоо хоногийн дотор багтаж АЭ-ийн өргөдөл гаргаагүй.
2. Цагаачлал хүсэгчийн журмаар байх хугацаандаа AT-UND авч, сард доод тал нь 13 000 кр цалинг бохироор авч, долоо хоногт доод тал нь 30 цаг ажиллаагүй.

Ажлын эрх авсаны дараа
1. АЭ нэг удаад дээд тал нь 2 жилээр олгогдоно.
2. Гэр бүлийн хүн болон хүүхдүүд Шведэд түр зуур оршин суух эрх UT хүсэж, АЭ-ийн цаад хугацаа хүртэлх UT авна.
3. Ажилгүй болбол 3 сарын дотор өөр ажил олгогчоос ажил олж болно, үгүй бол нутаг буцах ёстой. Заримдаа үүнтэй холбогдуулж АЭ-ийн шинэ өргөдөл гаргах хэрэгтэй.
4. АЭ 1 жилээр олгогдсон бол ахиад 1 жилээр тус ажил олгогч дээр гэрээ байгуулж АЭ-ийг сунгуулж болно.
5. Нэг ажил олгогч дээр 2 жил ажилласны дараа, энэ ажил олгогч эсвэл өөр ажил олгогчтой шинэ гэрээ 1-2 жил байгуулж АЭ авна. Ажил мэргэжил нь ижил эсвэл ялигүй өөр байж болно. 6. АЭ-ийг нийт 4 жил авсны дараа Шведэд байнга оршин суух зөвшөөрөл PUT хүсч, авах боломжтой. (Slut).

Та үүнээс өөр илүү их мэдээллийг Swemon хууль эрх зүй амьдрах хэв маяг булангаас орж уншина уу!

Inga kommentarer:

Skicka en kommentar