s

fredag 26 mars 2010

Швед дэх Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах шилжин явах цомын төлөөх тэмцээн


PhotobucketШвед дэх Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах шилжин явах цомын төлөөх тэмцээн 2010 оны 4 сарын 3-нд 9-19 цагт Sollentuna дахь “Аrena satelliten a hallen” спорт зааланд болох тул та бүхнийг тэмцээнд хүрэлцэн ирж, хурд хүчээ үзэн, хөгжөөн дэмжин оролцохыг урьж байна. Оролцох тамирчид, багуудийн мэдүүлгийг 4сарын 1-ны дотор доорхи утсаар өгнө үү!

утас - 0704047621, 0739589504.
Тэмцээний хувьд энэ жил 280 үзэгчдийн суудал бүхий 2009 оны 12 сарын 5-нд ашиглалтанд орсон шинэхэн, стандарт шаардлага хангасан зааланд болох тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Мärsta чиглэлийн pendeltåg шугамын “Sollentuna station” буудал дээр буугаад баруун гар тийшээ эргээд ердөө л 100 метрийн зайтай газар.
Xаяг: Аllfarvägen 4, 191 47 Sollentuna

Tэмцээний өмнөх сагсны бөмбөгийн бэлтгэл 4 сарын 27 нд 15-17 цагт “gubbängenshallen” спорт зааланд болох тул та бүхнийг хүрэлцэн ирж бэлтгэлээ хийхийг урьж байна. заал farsta strand чиглэлийн gubbängen ба hökarengen буудлуудын дунд байрладаг.
Тавигдах шаардлага: Хувцас жигдрэлт болон тамирчид Xувийн дугаартай байх Багийн бооцоо  800кронн


Та манай Фото буланруу орж өмнөх жилүүдэд зохиогдож байсан тэмцээний зургийг үзэж сэтгэгдэлээ үлдээнэ үү!

1 kommentar:

  1. haha temtseen duussnii daraa beltgel hiideg hen baih we dee. sar odoroo harmaar yumaa

    SvaraRadera