s

fredag 2 april 2010

Тэнэмэл хүүхдүүд хаашаа алга болов

Гэр оронгүй тэнэмэл хүүхдүүд 1990 оны дунд үед албан бус тоогоор 600 хол давсан гэх баримт байдаг. Харин хоёр жилийн өмнө дээрх тоо 200 болон багассан гэдгийг холбогдох газрын мэргэжилтнүүд онцлон хэлж байсан. Тэр үед траншейны зарим нэг хүүхэдтэй уулзаж тэдний санаа бодлыг сонсоход ихэнх нь  “Бидэнтэй адил тэнэмэл хүүхдүүдийг хүүхэд хулгайлдаг хүмүүс авч явдаг болсон. Хар теньтэй машинтай хүмүүс шөнө ирээд хүчээр ачаад явдаг. Мөн хоол унд хувцас хунар өгч байгаад христийн сүмд байлгаж байгаад гэнэт алга болгочихдог. Тийшээ явсан хүүхдүүд хэд хоноод ор сураггүй болчихдог. Энэ талаар хамаагүй ярьж болохгүй.  Тэгвэл одоо гэр оронгүй тэнэмэл хүүхдүүд хотын гудамжинд харагдахаа болиод удаж байгааг холбогдох газрынхан  болоод та бүхэн анзаарсан   бизээ.  “Нарантуул”, “Хархорин” зах, Улсын их дэлгүүрийн үүдээр үргэлж явдаг тэнэмэл хүүхдүүдийн нэг нь ч өнөөдөр харагдахаа больжээ.

Чухам эдгээр хүүхэд хаашаа явчихсан юм болоо. Төрийн хайр ивээлд багтаж асрах газарт байгаа юм болов уу. Эсвэл хүүхдийн хаяг тогтоох төвд байна уу. Үгүй юм аа. Тэд дээрх газруудад байхгүй байна. Хүүхдийн хаяг тогтоох төвд ердөө л 40 хүрэхгүй хүүхэд байгаа бол, хүүхдийн асрамжийн газруудад өнгөрсөн жил бараг хүүхэд нэмэгдэж ороогүй гэж холбогдох газрын мэргэжилтнүүд хэлж байна.
Арай нөгөө дэлхий нийтийг цочроогоод байгаа  хүний наймаанд өртчихсөн юм биш байгаа. Үгүй гэх газар үнэндээ байхгүй шүү дээ.  Учир нь тэднийг хулгайлаад хил давуулаад  “дамаллаа” гэхэд хэн ч анзаарахгүй. Тэдний үгийг сонсдог хүн ч байхгүй.  Үүнийг нотлох мэт нэгэн хэрэг өнгөрсөн онд гарсан байна. Нэгэн эмэгтэй Дорноговь аймгийн Замын-Үүдэд тэнүүчилдэг хоёр охинг хуурч, урагшаа авч гарах гэж байгаад баригдсан хэрэг гарсан. “Түүнээс хуулийнехан байцаалт    авахад” Тэр хоёр охин ямар ч бичиг баримт байхгүй байсан. Тэгээд Улсын иргэний бүртгэлийн газраас төрсний гэрчилгээ гаргуулж авсан. Тэр үед тус газар шууд л гаргаад өгсөн. Тэгээд урагшаа Замын-Үүдэд очиж хилээр нэвтрэх цагаан хуудсыг нь авсан” гэх мэдүүлэг өгсөн байх юм. Үүнээс үзэхэд хэн нэгэн хараа хяналтгүй охидын  овог нэр, төрсөн он cap өдрийг нь асуугаад Улсын иргэний бүртгэлийн газраас бичиг баримтыг гаргах бүрэн боломж байна гэсэн үг.
Дэлхийд өнөөдөр 56 мянган хүнд бөөр, 17 мянган хүнд элэг, 1500 хүнд нойр булчирхайн донор яаралтай хэрэгтэй байна. Хөрш хоёр оронд гэхэд хүний эд эрхтэний наймаа газар авсан олон баримтыг дурьдаж болно. Тухайлбал, өнгөрсөн жил урд хөршид эмэгтэйчүүдийг хороож цогцсыг нь зардаг нарийн зохион байгуулалттай сүлжээний залуус баригджээ.  Харин ОХУ-д 40-50 мянган ам.доллараар ахимаг насны хүмүүсийн цусыг юүлж, залуу хүний цусаар сэлбэдэг хувийн эмнэлэг олон байгаа аж. Хөршүүдэд маань өрнөж буй эдгээр үйл явц манай улсад шууд хамааралтай, нөлөөтэй гэдгийг Цагдаагийн академийн багш С.Гантулга хэлж байсан.
Э.Хүрэлбаатар

Inga kommentarer:

Skicka en kommentar