s

fredag 2 april 2010

Ха ха, хэ хэ, хи хи нээрээ ийм л байсан даа..... гэж.


Бид нар жоохон байхдаа юмханаар юм хийж идэж байсан санагддаг юм. Бидний үед чихэр, бохь энэ тэр гээд амттангууд ховор байлаа. Байсан ч үнэ ихтэй, ээжээ ааваа найрах уу л болдог байлаа. Тиймдээ ч “цаг цаг нэг цадна, цагаан сараар нэг цадна” гэсэн яриа гарсан болов уу. Энэ нь өлсгөлөн байсан гэсэн үг биш ч гэсэн амттан бага идсэнээс болоод том болсон хойноо дандаа ярвайж явдаг юмнуудыг харахад өрөвдмөөр. Чихэр нь багадчихгүй юу. Харин энэ удаа гарын доорх материалаар хийж иддэг байсан зарим жороо нэгэн найзтайгаа нийлэн “санах ойгоо” сэргээснээр хүргэж байна.

Ирис
Хийхэд маш амархан, материал бага шаардана. Ердөө л хэдэн грам элсэн чихэр, бага зэргийн масло байхад болоо. Жижиг төмөр сав олоод маслоо хайлуулаад, элсэн чихрээ дээрээс нь хийгээд хайлуулна. Элсэн чихэр нь хайлахаараа бор зууралдсан өнгөтэй болох бөгөөд бүрэн хайлсаных нь дараа сайтар хөргөөнө. Ингээд л эрээс маань бэлэн болно...
Боловсрол Сургалт Танин мэдэхүй булангаас дэлгэрэнгүй уншина уу!

Inga kommentarer:

Skicka en kommentar