s

fredag 2 april 2010

Стокгольмийн хэлний сургууль


Стокгольмын хэлний сургууль нь швед улсын сургуулиуд мөрддөг зохих хуулийг баримталж ажилладаг хувийн бүрэн бус дунд сургууль юм.
Тус сургууль нь 2001 оны намар үйл ажиллагаагаа эхэлсэн ба соёл болон нийгмийн гарал үүслийг үл харгалзан бүгдэд нээлттэйгээр үйл ажилгаагаа явуулдаг. Одоогоор 17 орны хүүхдүүд англи болон швед хэл дээр бүрэн дунд боловсрол олж авч байгаа төдийгүй эх хэл дээрээ сургалтад хамрагддаг. Мөн түүнчлэн мэдээлэл зүйд тус сургууль гол анхаарлаа хандуулж, сүүлийн үеийн компьютер тоног төхөөрөмжийг суурилуулан сургалтандаа ашиглаж байгаа.

2002 оны намраас тус сургуульд франц хэлний сургалтыг бэлтгэл бүлгээс эхлэн явуулж байна. Сурагчдийг өндөр түвшинд суралцуулaхын тулд зааж байгаа багш нарын мэдлэгийн түвшин маш өндөр байхын зэрэгцээ багш нар зааж байгаа тухайн хэлээ өөрийн төрөлх хэл шигээ эзэмшсэн байхыг сургуулийн зүгээс шаарддаг. Боловсрол Сургалт Танин мэдэхүй булангаас дэлгэрэнгүй уншина уу!

Inga kommentarer:

Skicka en kommentar