s

fredag 2 april 2010

Ажил олгогч өөрийн зүгээс юу хийх вэ


1.Ажлыг зарлах

Ажил олгогч тус ажлыг 10 хоногийн хугацаанд Ажил зуучлалын товчоо - Arbetsförmedling-ийн сүлжээгээр зарлана. Ингэснээр зөвхөн Швед дэх өөр хүмүүсд төдийгүй Европын Холбоон дахь хүмүүсд тус ажлыг сонирхох боломж гарна. Европын орнуудын хэмжээнд уг зарлал автоматаар тавигдаг бөгөөд тус сүлжээг EURES гэнэ. Зарлал тавихад тус товчооны веб хаяг дээр Annonsera direkt хэрэгслээр тавина, товчооны олон нийттэй харьцах утас руу утасдах эсвэл товчоо руу очно. Тус ажлыг зарласныг Цагаачлалын албанд харуулахын тулд Ажил олгох санал дээр (Anställningserbjudande) ажлыг хаана хэзээ зарласан болон зарлалын дугаар (annons-ID) эсвэл EURES дугаар бичнэ.


2. Ажлын санал

Ажил олгогч Ажлын саналыг (Anställningserbjudande) бөглөнө. (Бланкийн дугаар 232011).

Ажлын саналд тус ажлыг SSYK-индексээр тавина. SSYK-индекс нь Шведийн мэргэжил ангилах индекс бөгөөд тус ангиллыг харахыг тулд Шведийн статистикийн төв албанын веб хаяг руу Цагаачлалын албаны вебээр дамжиж орно.

3. Үйлдвэрчний эвлэлийн дүгнэлт

Ажлын саналд Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчөөр бөглүүлэх хэсэг бий. Үйлдвэрчний эвлэл тус санал дахь цалин, даатгал болон бусад ажиллуулах нөхцөл дээр дүгнэлт хийнэ. Эдгээр нөхцөлүүд шведийн үйлдвэрчний эвлэл болон ажил олгочдын холбооны хамтарч баталсан Нэгдсэн тохиролцооноос (Kollektivavtal) эсвэл тус салбарт нийтлэг мөрддөг нөхцөлөөс муу байж болохгүй.

Ажил олгогч Нэгдсэн тохиролцоонд нэгдээгүй нөхцөлд тус салбарт ажилладаг үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч олж дүгнэлт гаргуулна.

Ийм дүгнэлт хийгдээгүй өргөдөл ирэхэд Цагаачлалын алба үйлдвэрчний эвлэлд хандаж, дүгнэлт гаргах боломж олгоно. Цагаачлалын алба ажиллуулах нөхцөл дээр мөн өөрийн дүгнэлт хийнэ.
Ажиллуулах нөхцөлд даатгал багтах ёстой. Тэр нь Нэгдсэн тохиролцоо эсвэл тус салбарт нийтлэг мөрддөг даатгалаас муу байж болохгүй. Нэгдсэн тохиролцоонд нэгдсэн компанийн ажилтнууд ажлын үеийн осол, өвчин, нас нөгчилтийн даатгал болон тэтгэврийн тус тус даатгалд хамрагддаг.
Хууль эрхзүй Амьдрах хэв маяг булангаас та дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой

Inga kommentarer:

Skicka en kommentar